“ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлтсийн даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч О.Одонтунгалаг, эрүүл ахуй  халдвар, хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Энхцэцэг нар хамтран 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Макс центр ХХК-ийн 9 салбарын менежер, үйл ажиллагаа хариуцсан захирал нийт 19 хүн хамруулан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Зөрчлийн тухай хуулиуд, Дотоод хяналтын дүрэм, журам, Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005 стандарт болон холбогдох дүрэм журмуудын талаар мэдээлэл өгч,  харилцан ярилцаж,  гарын авлага материалаар хангаж ажиллалаа.