ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлтсийн  даргын баталсан хөтөлбөрийн дагуу хүнсний худалдаа эрхлэгчдэд   хууль  эрх  зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор  Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 18 аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад Монгол улсын Зөрчлийн тухай хууль, “Худалдааны газрын үйлчилгээ, стандартын хэрэгжилт”, “Архинаас хамааралтай үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” зэрэг сэдвүүдээр  Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Д.Саруул,  Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч М.Баянжаргал, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, Цагдаагийн  хошууч н. Хатанбаатар  нар  хамтран  зохион  байгууллаа.