“АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Индонез Улсын Цөмийн энергийн хяналтын агентлагтай хамтран 2018 оны 10 дугаар сарын 08-19-ний өдрүүдэд Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулсан “Ази-Номхон далайн бүс нутгийн цөмийн аюулгүй байдал” сэдэвт бүсийн сургалтад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Батцэцэг, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Нарангоо нар хамрагдлаа.

Сургалтаар:

  • Цөмийн аюулгүй байдлын олон улсын дүрэм, журам
  • Цөмийн материал, цөмийн байгууламжийн биет хамгаалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдал, хамгаалалтын систем, цахим аюулгүй байдал,
  • Цөмийн аюулгүй байдлын соёл зэрэг сэдвүүдээр хичээл үзэж, практик дасгал хийж, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил мэдлэгээ дээшлүүллээ.

Тус сургалтад Бангладеш, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Монгол, Непал, Тайланд, Шриланк, Палау, Папуа Шинэ Гвиней, Энэтхэг зэрэг нийт 14 орны 30 оролцогч оролцсон байна.