ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН УЛСЫН ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ

Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулах ажлын удирдамж”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 09 сарын 26 өдрийн А/309 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү удирдамжийн хүрээнд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хишигбаяр, Л.Эрдэнэбат, Дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн үйлдвэр инноваци хариуцсан мэргэжилтэн О.Солонгоо нар “Хөгжил трейд” ХХК, “Витафит” ХХК, “Гоёо” ХХК, ”Улаанбаатар пүр”, “Атар өргөө” ХХК зэрэг нийт 8 үйлдвэрт үзлэг хийж Хан-Уул дүүрэг мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 02-16/355 тоот мэдэгдлийг хүргэж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Улсын үзлэг үргэлжилж байна.

Мэдээ бэлтгэсэн:улсын байцаагч О.Хишигбаяр