ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо-2018” сарын аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 10,18 дугаар хорооны аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрүүдэд Хөдөлмөрийн харилцаа,  хүнсний аюулгүй байдал, хүнсний чанар стандарт, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, холбогдох стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЧД дэх МХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа, Л.Зүмпэрэлмаа, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г. Цэцэгдэлгэр, Хүнсний чанар,стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Одгэрэл, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч /нийтийн хоол/ Д.Сольмаа, НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн улсын байцаагч Н. Энхмөнх нар хамтран ЧД-ийн 10,18 дугаар хороодын иргэний танхимд 10.00-16.00 цагийн хооронд хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Сургалтыг  Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний шошгололт, илэрч буй зөрчил, зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн  асуудлаар ЧД дэх МХХ-ийн Хүнсний чанар,стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Одгэрэл, Хоолны газрын нийтлэг журмын хэрэгжилтийн талаар ЧД дэх МХХ-ийн  Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч /нийтийн хоол/ Д.Сольмаа, Агаарын бохирдлыг бууруулах таны оролцоо анхаарах асуудлуудаар ЧД дэх МХХ-ийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г. Цэцэгдэлгэр, НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн улсын байцаагч Н. Энхмөнх, Хөдөлмөрийн харилцаагаар ЧД дэх МХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын  байцаагч Б.Нарантуяа, Л.Зүмпэрэлмаа нар хичээл заалаа.

Хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар Хөдөлмөрийн харилцаа,  хүнсний аюулгүй байдал, хүнсний чанар стандарт, эрүүл ахуйн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, холбогдох стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага зэрэг сэдвээр зохион байгуулж Чингэлтэй дүүргийн 10,18 дугаар хороонд  үйл ажиллагаа эрхэлж буй нийт 80 аж ахуйн нэгж байгууллагын  ажил олгогч, эрүүл ахуйч нар оролцлоо. Сургалтаар аж ахуй нэгж байгууллагад зурагт хуудас, палкат гарын авлага тарааж зөвлөгөө өгч ажилсан байна.

Мэдээ бэлтгэсэн: Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Б.Нарантуяа