САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул трейд ХХК-ий Нарантуул худалдааны төвд ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа эрхлэн явуулж буй аж ахуйн нэгж иргэдэд Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх журам, Хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигдах шаардлага, Зөрчлийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэгмэд, Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Чулуунчимэг нар  хамтран сургалт зохион байгууллаа.

            Сургалтад Нарантуул худалдааны төвд хүнсний чиглэлийн худалдаа эрхлах үйл ажиллагаа явуулж байгаа нийт 36 иргэн болон тус худалдааны төвийн зохион байгуулагч, эрүүл ахуйн нар хамрагдлаа.