НМХГ-ЫН ХАМТ ОЛОН “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЛЭЭ

 

Өнөөдөр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тохиож байна. Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг Нийслэлийг байгаль орчны газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.