АГУУЛАХ ДЭЛГҮҮРИЙН СТАНДАРТЫГ ТУРШИХ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХЯНАЛТЫН ХУУДСЫГ СУРТАЛЧЛАХ” ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу MХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, НМХГ-ЫН Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс хамтран “Агуулах дэлгүүрийн стандартыг турших, Худалдаалах үйл ажиллагааг шалгах хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах” үзүүлэх сургалтыг БЗД-ийн 12-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Номин тав трейд” ХХК-ийн Чулуун-Овоо агуулахад зохион байгууллаа.Сургалтанд дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн худалдааны хяналтын улсын /ахлах/ байцаагчид, Олон нийттэй харилцах хэлтсийн холбогдох мэргэжилтэнгүүд болон, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, стандартыг шинээр боловсруулах дэд ажлын хэсгийн төлөөлөл мөн хүнсний худалдааны 17 аж ахуйн нэгж байгууллагын 50 удирдах ажилтан, ажиллагсад оролцлоо. 
Худалдаалах үйл ажиллагааг шалгах хэрэглэгчийн хяналтын хуудсыг 73 хэрэглэгчдээр үнэлүүлж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс хэрэглэгчдийг хамгаалах, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл бүрдүүлэхэд тодорхой ойлголт өгөх, хэрэгжүүлэх арга замыг харилцан ярилцаж үнэлэлт дүгнэлтийг өглөө.
Мөн хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 8 төрлийн зөвлөмж, бэлтгэн тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.