ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД – ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО САРЫН АЯН

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд НМХГ-МХЕГ-тай хамтран “Агуулах дэлгүүрийн стандартыг турших, хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах” үзүүлэх сургалтыг БЗД-ийн 12-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Номин тав трейд” ХХК-ийн Чулуун-Овоо агуулахад зохион байгуулсан. Сургалтанд 17 аж ахуйн нэгж байгууллагын 50 удирдах ажилтан, ажиллагсад оролцлоо. Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Хүнсний чанар стандартын улсын байцаагч Д.Гантуяа