НАЛАЙХ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УНДНЫ УС, СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСӨНД ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шинжилгээний төлөвлөгөө, батлагдсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын төвлөрсөн хангамжийн болон гүний худгийн ундны ус, суурьшлын бүсийн хөрснөөс нийслэлийн хүн амын эрүүл мэндэд үзүүлж болзошгүй цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх, Баянзүрх дүүргийн хөрс, төвлөрсөн хангамжийн ундны ус, айл өрхүүдэд ус түгээдэг гүний худгийн уснаас нийт 16 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.