“БИД НЭГ АГААРТАЙ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОЖ БАЙНА

 Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, Агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангийн баталсан удирдамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Бид Нэг Агаартай” байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийн үзэсгэлэнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс оролцож Агаарын тухай хууль, Засгийн газрын 43, 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтран баталсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/226- А/619 дугаартай тушаал, захирамжаар тогтоосон Агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүс, түүнд мөрдөх шинэчилсэн журам, Сайжруулсан хатуу түлш MNS 5679: 2014, Ахуйн болон бага, дунд хүчин чадлын ус халаах зуухны техникийн шаардлага MNS 5216:2016, MNS 5043: 2016 стандартуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилж, мөн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн хүлээж авч ажиллаж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *