“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА” СЭДВИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУД дэх МХХ-ийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу 5, 6, 7 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт “Агаарын бохирдлыг бууруулах арга” сэдвийн хүрээнд НМХГ-ын Агаарын чанарын хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь  Агаарын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлэх арга хэмжээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, Зуух, даралтад савны аюулгүй ажиллагаа, Агаарын бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь зэрэг сэдвээр ойлголт өгөх зорилготой юм.