МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ, ҮЕИЙН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, зүтгэж ирсэн, гавьяаны амралтандаа гарсан, үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэнд дэвшүүлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын үүсэл хөгжил, төлөвшилт, үйл ажиллагаанд бүтээлч хөдөлмөрөө зориулсан Та бүхнээрээ бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг юм.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн азай буурлууд, ахмад настан Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

 Арга хэмжээг нээж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмад буурлууддаа хандаж үг хэллээ.

  Улсын Филармоний дуучин СТА Б.Дэлгэрбаяр, дуучин Ш.Гантулга, дуучин Г.Ган-эрдэнэ  нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ

 

                         Ахмад ажилтан Н.Цогзолмаа хамт олондоо ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

                                              НМХГ-ын Дэд дарга Б.Батшагай арга хэмжээг хааж үг хэллээ

                        Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмад буурлууддаа гарын бэлэг гардууллаа