АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАРИЛГА ДОТОР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шарын 3, 4-р байранд үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын А/660 тоот “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” захирамжийг танилцуулж Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 13-н ААНБ, иргэдэд мэдэгдэх хуудас тарааж, зөвлөн тусалж ажиллалаа.