ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд 2018 оны 09 сарын 11-нд  үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч  Говь-Алтай -Улаанбаатар чиглэлийн 4544 ГАА улсын дугаартай зорчигч тээврийн автобусны жолооч А-гийн тээвэрлэж явсан арьстай  6 ширхэг тарвагыг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.