БНХАУ-Д “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, ХХААХҮЯамтай хийсэн гэрээний дагуу БНХАУ-ын Сичуань мужийн Чэндү хотын “Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр биохий гаргах судалгааны төв”-д 21 хоногийн сургалтад хамрагдлаа. Тус сургалтад Монгол Улсаас НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Булган ахлан, Малын удмын сан, генийн төвийн мэргэжилтэн Б.Мягмардулам, Дорнод аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Мөнхбаяр, Баянхонгор аймгийн мал эмнэлгийн малын эмч Хатан туул, “CIO” компаний менежер Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй 5 суралцагч оролцлоо.

Тус сургалтад нийт Узбекстан, Иордан, Этиоп, Мавритан, Монгол Улсаас  нийт 26 суралцагч оролцсон бөгөөд танхимийн болон үзүүлэх сургалтад хамрагдсан.

Сургалтаар малын тэжээлийн 2 үйлдвэр, хүнсний нэмэлтийн 1 үйлдвэртэй танилцахаас гадна, “БНХАУ-ын хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “БНХАУ-ын ХАА-н эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн өнөөгийн түвшин”, “БНХАУ-ын түүх, соёл”,  “Хятал хэл, түүний онцлог”, “Малын тэжээлийн үйлдвэрийн технологи”, “Малын тэжээлийн шинжилгээний арга аргачлал”, “Дарш бэлтгэх арга” зэрэг сэдвүүдээр танхимын сургалтанд хамрагдсан.

Үүний зэрэгцээ “Нэг бүс-нэг зам” бодлогын хүрээнд торгоны замын сүлжээнд хамрагдах зарим бүс нутгийн хөгжилтэй танилцах аялалыг хийсэн бөгөөд сургалт 21 хоногийн хугацаанд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж сургалтын төгсгөлд гэрчилгээ авлаа.