ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсын холбогдох хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулхаар “Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ИТХ, тус дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим Төрийн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалтыг хийх юм.Тус нээлтийн арга хэмжээнд

  • МХЕГ-ын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий байцаагч Н. Цагаанхүү
  • МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Д. Үүрийнтуяа
  • Мөн орон тооны бус зөвлөх Булгамаа болон ажлын албаны ажилтнууд,
  • Нэгдсэн шалгалтын ахлагч, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал
  • НМХГ-ын Дэд дарга С.Даваасүрэн
  • Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат
  • ИТХ-ын Ажлын албаны дарга Ц. Алтанцацрал
  • ЗДТГ-ын дарга А. Дамцагдорж
  • Тамгын газрын хэлтэс албадын дарга нар

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд нийт 78 улсын /ахлах/ байцаагчид оролцоно.