“RESTO EXPO-2018” ҮЗЭСГЭЛЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТАВИН АЖИЛЛАА

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй ‘RESTO expo – 2018’ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн салбарын сургалт – үзэсгэлэнд оролцож, аж ахуйн нэгж, иргэдэд стандарт эрүүл ахуйн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Үзэсгэлэнгийн явцад ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг үйлчилгээний шинэ салбаруудыг Хүнсний чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийг нэгдсэн цахим бүртгэлд хамруулж байна. Үзэсгэлэнгийн мэдээллийг цахим сайтууд, Боловсрол, VTV, UBS, MNB сувгуудаар мэдээллээ.