УНДАА, ШҮҮС, ЦЭВЭР УС, РАШААН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НМХГын 5 давхарт сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээ, НМХГын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.ОдончимэгНМХГын төв лабораторийн химич Б.Өнөрбилэг нар үйлдвэрлэл эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс сэргийлэх, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, анхаарах асуудлуудын талаар оролцогчдод мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтад ундаа, шүүс, цэвэр ус, рашааны үйлдвэрийн нийт 42 аж ахуйн нэгжийн удирдлага, технологич, чанарын менежерүүд, дотоод хяналтын лабораторийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.