“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТАВИГДАХ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА СЭДЭВТ” СУРГАЛТ БОЛЛОО

Төрийн хяналт-иргэн таны төлөө сарын аяны хүрээнд хийгдэж буй “Хүнсний аюулгүй байдалд тавигдах эрүүл ахуйн шаардлага сэдэвт” сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ХУД-ийн Засаг даргын тамгын газрын 7 давхрын хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтаар “Худалдан авагчдад үйлчлэх технологи, үйлчилгээний соёл хандлага “ сэдвээр ХҮДС-ийн зөвлөх багш Д.Нарантуяа, “Хүнс-Эрүүл мэнд” сэдвээр АУ-ны магистр, Орчны эрүүл мэндийн танхимын багш М.Мөнхзаяа нар тус тус мэдээллийг өгсөн.

Сургалтанд тус дүүргийн нутаг дэвсгэрт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгжийн 37 удирдах, ажилтан ажилчид хамрагдсан.

Сургалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагад Хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн зохистой дадал сэдвээр хийсэн зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *