“ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд НМХГын дэд даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран ТУС ДҮҮРГИЙН 27 дугаар хороонд эзэмшил газраа хэтрүүлэн хашаа татсан байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллалаа.