“ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах болон зөрчил дутагдлыг илрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
 
Энэхүү ажлын хүрээнд НМХГын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглаж буй болон нийтийн эдэлбэрийн зам талбайг зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийгдэж байна.
 
“Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албатай хамтран газар чөлөөлөх арга хэмжээ авч ажиллаа.арга хэмжээ авч ажиллалаа.