“ТӨРИЙН ХЯНАЛТ-ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу Улсын тэргүүний лаборатори 20 дугаар сургуулийн 3,4 дүгээр ангийн нийт 286 хүүхдийг хамруулан сургалт зохион байгууллаа.
 
 Сургалтаар сургуулийн орчимд хориглосон хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн төрөл бүрийн чихэр, түргэн муудаж гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх цаашид хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хэрэглэх хугацааг шалгаж авахын ач холбогдлын талаар мэдээлэл хийж, гарын авлага сэрэмжлүүлэг тараалаа.
 
Мөн Засгийн газрын 276 дугаар тогтоолыг танилцуулж ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах, хэрэглэхэд үүсэх хор уршгийн талаар мэдээлэл хийлээ.
 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *