ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН АРВАНХОЁРДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн арванхоёрдугаар хуралдаан 2018 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай.

Хоёрдугаар асуудал:

Өргөх механизмын ашиглалтын байдал түүний магадлал, баталгаажуулалт, тандалт судалгаа, хяналт шалгалтын тухай.

Гуравдугаар асуудал:

Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын хяналт шалгалт хийсэн ажлын тухай.

Дөрөвдүгээр асуудал:

Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын хяналт шалгалт хийсэн ажлын тухай.

                       Хуралдаан 2018 оны 09 дүгээр сарын 13 -ны өдрийн 09:00 цагт эхлэв.

Эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн үйлдвэрүүд, эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюунбилэг танилцууллаа.

                                    

                                                      Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл

                                                     Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл

Өргөх механизмын ашиглалтын байдал түүний магадлал, баталгаажуулалт, тандалт судалгаа, хяналт шалгалтын тухай Барилгын техник /өргөх механизм/ -ийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү, П.Дашдаваа нар танилцууллаа.

Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын хяналт шалгалт хийсэн ажлын тухай Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч М.Энхжаргал улсын байцаагч Б.Найрамдал, Х.Наранбаатар нар танилцууллаа.


Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын хяналт шалгалт хийсэн ажлын тухай Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Эрдэнэчулуун, Т.Гэрэлчимэг улсын байцаагч Г.Гантөмөр, Б.Чулуунчимэг, Л.Дашцэцэг, Б.Батбилгүүн, Г.Баясгалан, Л.Эрдэнэбат, О.Хишигбаяр, А.Урангуа, Б.Амаржаргал нар танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *