СУДАЛГАА,ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ ЦАЦРАГТАЙ АЖИЛЛАГЧДАД МЭРГЭЖЛИЙН ШАРЛАГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

 

 Мэргэжлийн хяналтын байгууллагын “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд НМХГ-ын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу тус газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс“ Судалгаа шинжилгээ, эрдэм шинжилгээний чиглэлд ажиллаж буй цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр НМХГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтаар рентген аппараттай харьцан ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, дадлагажигч, дүрс оношилгооны техникч мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн шарлагын хувийн хяналтад хамруулж хэвших, цацрагийн нэмэгдэл шарлагаас урьдчилан сэргийлэх, Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм журам, стандартын талаар мэдээлэл өгч,  зурагт хуудас,  зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *