“ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЕД ӨСВӨР, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХЭРХЭН ХАМГААЛАХ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд НМХГ-ын Тамгын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр СХД-ийн нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд “Эрүүл мэндийн байгууллагуудад рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт СБД, СХД, ХУД, БГД, ЧД, БЗД-ийн эрүүл мэндийн төв, СХД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гурван гал, Шижиддүг зэрэг эмнэлгүүдийн холбогдох албан тушаалтнууд оролцлоо.  

            Хэлэлцүүлгээр бага насны хүүхдийн рентген зураг, харалтын давтамж анхаарах асуудал, хүүхдийн хамгаалах хувцас хэрэгсэл байгаа эсэх, хамгаалах хувцас хэрэгслийг иж бүрэн хэрэглэдэг эсэх асуудлуудыг онцолж хэлэлцэж, цаашид 1-р шатлалын эмнэлэгт мэдээлэл өгөх, арван жилийн сургуулиудад хүүхдүүдийг үндэслэлгүйгээр шарлагад өртүүлэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлэх,  мөн эмнэлгүүд туршлага, мэдээллээ солилцох зэрэг үр дүнтэй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *