СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, АЖИЛЛАЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд НМХГ-ын даргын баталсан хөтөлбөрийн дагуу тус газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Агаарын чанарын хэлтсүүд хамтран СХД-ийн ЗДТГ-т 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 хорооны Засаг дарга нарт “Нам даралтын зуух, айл өрхийн нүүрснийхаягдалүнсний хадгалалт, орчны бохирдол” сэдвээр мэдээлэл хүргэж, 4 төрлийн нийт 116 ширхэг зөвлөмж, ном, зурагт хуудас өгч ажиллалаа.