ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ГОМДЛЫН ДАГУУ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ “ТҮМЭН НАСТ КОНКЕРИТ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООВ

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2018.08.10-ны өдрийн 02-03/415 тоот “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын холбогдох улсын /ахлах/ байцаагч нар тус хорооны нутаг дэвсгэрт байрлах бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж буй “Түмэн наст конкерит” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлээгүй, тусгай зөвшөөрөлийн хугацаа дууссан, газар эзэмших эрхийн хугацаа дууссан зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Зөрчлийн хэрэг нээж, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, цахилгааныг хязргаарлах арга хэмжээг авсан байна