ХҮН, МАЛ, АМЬТНЫ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАА

НЗД-ийн А/720 дугаар, БЗД-ийн Засаг даргын А/347 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/39 дүгээр тушаалын хүрээнд Баянзүрх дүүргийн АТШНТовчоонд тус дүүрэг дэх МХХ, ЗЦХ, ЦХ, ОБХ хамтран хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс иргэн Гансүхийн Бат-Очир нь 35-62 УНК улсын дугаартай Allion маркын автомашинаар 2 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.

Мөн зөрчил гаргасан иргэн Г.Бат-Очирт Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх торгууль, 680 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж ажиллалаа.