САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ

Барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй  барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч  А.Цэцэгмаа, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батцэнгэл нар “Тэргүүний барилгачин” цол тэмдэгээр шагнагдлаа.

Шагналыг  НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гардуулж,  албан хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.  

Улсынхаа хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй барилгын техникийн хяналтын нийт албан хаагчиддаа баярын мэнд хүргэе.