БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ ЦАЦРАГИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу барилгын материал, түүний түүхий эдээс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн барилгын материалаас нийт 28 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээний ажил үргэлжилж байна.