ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/53 тоот удирдамжийн хүрээнд “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Сонгино хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын эзэмшилийн газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр хайрга олборлон худалдаж, нуур үүсгэсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгээр торгуулийн арга хэмжээ авч, үйл ажиллагааг зогсоосон.
Мөн зөрчлийн үр дагаварыг арилгах албан даалгавар өгч ажилаллаа.