ДҮҮРГҮҮД ДЭХ СУУРЬШЛЫН БҮСИЙН ХӨРСӨНД ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 9 дүүргийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн хөрсний тогтоосон 12 цэгээс хөрсний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.