ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

НМХГ-ын 70128012 утсанд Иргэн С.Дорждуламаас ирүүлсэн “Нүүрсний утаанд амьдрах нөхцөлгүй байна” гэсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг явуулахад Байгаль орчны үнэлгээ, дулаан боловсруулах, түгээх зөвшөөрөлгүйгээр зуух ажиллуулсан зөрчил илэрсэн.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-02/381 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж 1802000285 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дэх заалтын дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг түр зогсоон гурван мянган нэгжийн торгуулийн арга хэмжээ авч ажиллаа.