ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

НМХГ-ын 70128012 утсанд СХД-ийн 20-р хороо хүнсний үйлдвэртэй залгаа хөөсөнцрийн үйлдвэр их хэмжээгээр нүүрс түлж, тортог их гарч байна шалгаж өгнө үү гэсэн иргэний гомдлын дагуу хяналт шалгалтыг явуулав.
Хяналт шалгалтаар:
1.Үйлдвэрийн орчим үнс, хог хаягдал хуримтлагдсан.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байв.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-03/386 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж, 1802000289 дугаартай зөрчлийн хэрэг нээн, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дэх заалтын дагуу халаалтын зуухны үйл ажиллагааг түр зогсоож гурван мянган нэгжийн торгуулийн арга хэмжээ авч ажиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *