НИЙСЛЭЛИЙН УНДНЫ УСЫГ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

 

Mэргэжлийн хяналтын байгууллагын 2018оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны уснаас хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Нийслэлийн төвлөрсөн хангамжийн 7 эх үүсвэрүүдээс улирал тутам ундны усны 14 дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид шинжилгээнд хамруулж байна. Гуравдугаар улирлын хяналт шинжилгээ үргэлжилж байна.