УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

 
Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны 07 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 157 байгууллагын 635 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 2 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад тогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.