ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, БАТАЛГААЖУУЛЛАА

Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/106 дугаартай удирдамжийн дагуу Нинжин-Уянга, Мирай дентал шүдний эмнэлэг, Клемент мед ХХК-ийн хөхний эрүүл мэндийн төвийн рентген аппаратуудын кабинетад цацрагийн-эрүүл ахуй дозиметрийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч баталгаажуулалт хийж ажиллалаа.