ХУВИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭЖ, ХЭВШҮҮЛЬЕ” ЗУРАГТ ХУУДСЫГ РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЭМНЭЛЭГҮҮДЭД ХҮРГҮҮЛЛЭЭ

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй эмнэлэгт өвчтөн, үйлчлүүлэгч нарт зориулан гаргасан “Хувийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв хэрэглэж, хэвшүүлье” цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийн талаарх зөвлөмжийг хүрүүллээ. Энэ нь цацрагтай ажиллагчид болон рентген оношилгоо хийлгэж буй үйлчлүүлэгчдийн цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах, цацрагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, хувцас хэрэгслийг зөв зүүж хэрэглэхэд чухал ач холбогдолтой юм.