ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын орлогчын баталсан “Нийслэлийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу 2018.06.21-2018.07.17-ны хооронд БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийх хувиарийн дагуу холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтанд ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулж байсан 1 их эмчид холбогдох хуулийн заалтаар 300,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллалаа.
Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтанд хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлэв.