ЦАЦРАГТАЙ АЖИЛЛАГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ШАРЛАГЫН ХУВИЙН ТУНГИЙН ХЯНАЛТЫГ САР БҮР ТОГТМОЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыгсар бүрийн25-наас 31-ний өдрүүдэдхийж гүйцэтгэж байна.
2018 оны хагас жилийн байдлаар цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын давхардсан тоогоор 4497 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулж, сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн 8 тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тогтоох урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаа.