ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧИДДАА БАЯР ХҮРГЭЕ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрүүл  ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Г. Энхтуяа, Чингэлтэй дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажилтан Д.Урнаа, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Цэцгээ, Дотоод хяналтын улсын ахлах байцаагч Ж.Цээлээ  нарыг “Алтан гадас” одонгоор, Төв лабораторийн слесарь Ч.Пүрэвсүрэн, улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг, Улсын байцаагч П.Чойсүрэн нарыг хөдөлмөрийн хүндэт медалиар  шагнагдлаа.

Мөн хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж  үүргээ нэр төртэй биелүүлж яваа мэргэжлийн хяналтын байгууллагын 28 алба хаагчдад салбарын шагнал гардууллаа.

 Тус арга хэмжээ дээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун шагнал гардаж авсан нийт албан хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.