АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН 16-24-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

2017.02.24

д/д Дүүрэг Шалгалтаар явсан байцаагчдын тоо Шалгалтад хамрагдсан обьектын тоо агаарын чанарыг сайжрулах бүс тус бүрээр Шалгалтад хамрагдсан нийт обьектын тоо Улсын байцаагчдын авсан арга хэмжээ
I II III IV
1 Баянгол дүүрэг дэх МХХ 23     39 56 95 50мэдэгдэх хуудас, 4 албан шаардлага, 960,0 мян төг торгууль
2 Баянзүрх дүүрэг дэх МХХ 29 109 54   18 180 155мэдэгдэх хуудас, гүйцэтгэлийн шалгалтаар цахилгаан халаагуур тавьсан 5,
3 Чингэлтэй дүүрэг дэх МХХ 20 58     5 63 46 мэдэгдэх хуудас, 5 албан шаардлага
4 Сүхбаатар дүүрэг дэх МХХ 5       28 28 19мэдэгдэх хуудас, 5 албан шаардлага, 1 акт
5 Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ 21 54 8   9 71 61мэдэгдэх хуудас, 1 албан шаардлага, 1440,0 мянган төг торгууль
6 Хан-Уул дүүрэг дэх МХХ 19   33   8 41 35мэдэгдэх хуудас, 1 гүйцэтгэлийн шалгалтаар 1 цахилгаан халаагуур тавьсан.
  Нийт дүн

 

117 221 95 39 124 478 366 мэдэгдэх хуудас, 15 албан шаардлага, 1 акт,2400.0 мянган төгрөгийн торгууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 117 улсын /ахлах/ байцаагчид нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах1. 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах обьектын харуул, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 478иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 366 мэдэгдэх хуудас, 15 албан шаардлага, 1 акт, 2400.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 6 обьект цахилгаан халаагуур тавьж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Зохион байгуулсан сургалт:

 

  1. Байгаль орчны хяналтын 7 улсын байцаагч Нийслэлийн 6 дүүргийн бүх хороодын хэсгийн ахлагч нарт “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ болон хөрсний бохирдлын өнөөгийн байдал, бууруулах арга зам”сургалт зохион байгууллаа.

 

  1. БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Чулуунчимэг МУ-ын Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, НЗД-ын 2017 оны А/17 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын тушаалаар батлагдсан хувиарын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нарт мэдээлэл хийж ажилалаа
  2. БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэвээнжав 15 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч зохион байгуулагч нарт НЗД-ийн А/04-А/19 тоот тушаал захирамжийг танилцуулав.
  3. БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Дашцэцэг 6 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарт НЗД-ийн А/04-А/19 тоот тушаал захирамжийг танилцуулав
  4. Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны 2 улсын байцаагч 32 хорооны Засаг дарга, зохион байгуулагч нарт “Агаарын бохирдол түүний хор уршиг, хууль эрх зүйн орчин” сэдэвт сургалтыг 2017.02.21-ний өдөр зохион байгуулж хэлтэс болон НМХГ-ын вэб сайтад мэдээлэл хийсэн.

 

Өссөн дүнгээр /2017.02.07-23 хүртэл/ 269 байцаагч, 1316 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 1034 мэдэгдэх хуудас, 24 албан шаардлага, 9 акт, 3195.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 13 обьектыг цахилгаан халаагуур тавиулж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулан зөвлөгөө өгч ажиллалаа