ШАВАР, ЭЛС ОЛБОРЛОГЧ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

         Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 онд нийтэд зарласан хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт элс, шавар олборлогч аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын явцад

  • Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж батлуулаагүй
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинэчлэн хийж батлуулаагүй
  • 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь хийж батлуулаагүй
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан.
  • Агаар, орчны шинжилгээ хийлгээгүй
  • Нөөц хэтрүүлэн ашигласан зэрэг зөрчлүүд илэрлээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн заалтын дагуу 4500 000 торгуулийн

арга хэмжээ авч, 5000 000 төгрөгийн нөхөн төлбөр, 7 аж аж ахуйн нэгжид хугацаатай албан даалгавар өгсөн.