ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХХЭЛТСИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах хэлтэс нь 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус хэлтэс нь ажилтан, албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэшлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, бусад байгууллагын сургалтуудад хамруулах, гадаад орны төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагуудтай харилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалт, төсөл хөтөлбөрүүдэд байгууллагын албан хаагчдыг хамруулах, тэдний гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах,мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах,  мэдээ мэдээлэл, зөвлөмж сэрэмжлүүлгийг олон нийтэд мэдээлэх зэрэг үндсэн үүрэгтэй үйл ажиллагааны нэгж юм.

     Тайлант хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавин, биелэлтийг хангуулан ажиллах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан албан хаагчдад зориулан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах, гадаад харилцааны тасралтгүй үйл ажиллагааг хангах, гадаад орны төсөл хөтөлбөрүүдэд хамруулж, ур чадвар, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах, байгууллагын цахим хуудас шинэчлэх, хөгжүүлэх, мэргэжлийн хяналт шалгалтын бодлого, үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд мэдээлэх,мэдээ, мэдээлэл, сурталчилгаа, сэрэмжлүүлэг болон бусад мэдээллийг вэб сайт, пэйж хуудсуудад байршуулж, олон нийтэд хүргэх төлөвлөгөөтэй ажиллалаа.

      Эхний хагас жилд 252 хүн өдөр ажиллахаас 126 хүн өдөр ажилласан байна. Тайлант хугацаанд 26 бүтээгдэхүүн нийлүүлэхээс 25бүтээгдэхүүн нийлүүлж, төлөвлөгөөний биелэлт 50 хувьтай байна.

 Нэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хяналтшалгалтын ажил, үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааны талаар:

Тайлант хугацаанд 152сэдвийн830 мэдээ мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд хүргэсэн байна. Үүнээс телевизэд 552, FM радиогоор 46, өдөр тутмын сонин хэвлэлээр 85, мэдээллийн вэб сайтуудад 147  мэдээ мэдээлэл байршууллаа.

Төрлөөр нь ангилвал:мэдээ -95, нийтлэл-9, ярилцлага-24, хэлэлцүүлэг -10, нэвтрүүлэгт -4, шууд сурвалжлага -11 байна.

            Мөн 7 сэдвээр 6 удаагийн хэвлэлийн бага хурал  зохион байгууллаа. Дараах хэвлэлийн бага хуралд нийтдээ 171 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж сурвалжиллаа.  Үүнд:

  • Импортын эмийн хяналт, ботокс тарилгын талаар мэдээлэл хийлээ. /ЭМБСХХ, ЭИХХЦХХ/
  • Цагаан сарын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал /ХАБХААХХ, ЭМБСХХ, ДБХХ, ЭИХХЦХХ/
  • Арьс гоо заслын эмнэлэгүүдэд хийгдсэн хяналт шалгалт /ЭМБСХХ/
  • Гүний гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байдал /ЭИХХЦХХ/
  • Нийслэлд зарагдаж буй бензин хуурамч биш. /НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун/
  • Хүүхдийн баярыг угтсан хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. /ЭМБСХХ, ХАБХААХХ/

Хэвлэлийн бага хуралд оролцсон хэлтсүүдийг авч үзвэл ЭМБСХХ-4, ХХААҮҮХХ-2,  ЭИХХЦХХ-3, ДБХХ-1, Тамгын газар1 удаагийн хэвлэлийн бага хуралд оролцож мэдээ, мэдээлэл түгээжээ.

Хэлтсүүдийн мэдээ мэдээлэл өгсөн байдлын тоон тойм:

   
Д/д Хэлтсийн нэр Хэвлэл мэдээллийн төрлөөр  
 
tv радио вэбсайт, Сонин, Нийт  
сэтгүүл  
1 ТЗУГ 35 2 8 4 49  
2 ЭМБСХХ 136 9 46 29 220  
3 ХАБХААХХ 87 11 28 10 136  
4 ХНХТХХ 37 3 15 8 63  
5 ДБХХ 66 9 10 7 92  
6 БОГУУХХ 47 5 9 6 67  
7 ЦБЦХХ 8     2 10  
8 ЭИХХЦХХ 65 4 21 12 102  
9 Төв лаб 9 1 2 2 14  
10 БГД МХХ 4       4  
11 БЗД МХХ 5       5  
12 СХД МХХ 7       7  
13 СБД МХХ 18 2 6 5 31  
14 ЧД МХХ 5       5  
15 ХУД МХХ 16   2   18  
16 НД МХХ 5       5  
17 БНД МХХ 2       2  
Нийт 552 46 147 85 830  

 

   МХЕГ-аас орон даяар зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2018” , “Эрүүл мал эрсдэлгүй бүтээгдэхүүн” аянуудын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилав.Тус аянуудын хүрээнд нийт 61 удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласнаас  телевизэд 42 мэдээ, зочин, ярилцлагын цагт 4, сонинвэб сайтад84, пэйж хуудаст 98 мэдээ мэдээлэл байршууллаа.

Байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.ub.inspection.gov.mn –ийн мэдээллийн санд  5160мэдээлэл байршсан байна. Байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах үйл ажиллагаа нээлттэй, үр дүнтэй хэрэгжсэн байна.            Үүнээс онцлох мэдээлэл, цаг үеийн чанартай мэдээлэл 576, сэрэмжлүүлэг 364, зөвлөмж мэдээ 3790, хурлын мэдээлэл, хурлын дэг, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын мэдээлэл 4, хэвлэлийн бага хурлын мэдээлэл 5, Видео мэдээлэл 24 Түүнчлэн “Орон тооны бус зөвлөл”-ийн устгалын мэдээллийг тухай бүр байршуулан ажиллаж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын пэйж хуудсыг идэвхижүүлж, админы үүрэгтэйгээр ажиллалаа.2018 онд тус пэйж хуудсыг 20000 дагагчтай болгох зорилт тавьсан.Эхний хагас жилийн байдлаар пэйж хуудас 19744 дагагчтай болж дагагчийн тоо  өмнөх оныхоос 7000-аар өссөн байна. Тус хуудаст 5160 мэдээ мэдээлэл байршсан байна.

www.ub.inspection.gov.mn, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар пэйж хуудаст мэдээ мэдээлэл өгсөн байдал:

Чиглэлийн хэлтсүүд:

Д/д Хэлтсийн нэр Хяналт шалгалтын мэдээлэл Сургалтын мэдээ Зөвлөмж Сэрэмж-лүүлэг Бусад Нийт
1 ЭМБСХХ 86 32 165 40   323
2 БОГУУХХ 74 18 228 39   359
3 ЦБЦХХ 31 29 154     214
4 ЭИХХЦХХ 64   560 45 35 704
5 ДБХХ 12   136 28 17 193
6 ХАБХААХХ 48 12 73 20   153
7 ХНХТХХ 26 4 300 87 49 466
8 АЧХХ     80   7 87
9 Төв лаб     262     262
Нийт 341 95 1960 259 108 2761

Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд:

Мэдээний ангилал БЗД дэх МХХ БНД дэх МХХ ХУД дэх МХХ НД дэх

МХХ

БГД дэх МХХ СХД дэх МХХ ЧД дэх МХХ СБД дэх МХХ     Нийт
Хяналт шалгалт 28 13 56 14 34 29 47 14 235
Сургалт 37 28 42 11 23 18 38 21 218
Зөвлөмж 157 97 295 161 269 307 336 210 1834
Сэрэмжлүүлэг 13   21 8 4 10 9 20 85
Бусад 5   3 7 1   9 4 29
Нийт тоо 240 138 417 201 331 364 439 269 2399

 

Мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээлэлд анализ хийж хэвлэл мэдээллийн тойм бэлтгэж, байгууллагын удирдах бүрэлдэхүүнд хэвлэмэл хуудсаар болон имайлаар хүргүүлж байв. /телевиз, вэб сайт, нийгмийн сүлжээ, сонин хэвлэл/. Нийт 48 удаагийн хэвлэлийн тойм мэдээ бэлтгэж ажиллалаа.

 

Хоёр.Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад орны болон олон улсын байгууллагын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах үйл ажиллагааны талаар:

Он гарснаас хойшнийт 11 албан хаагч 6 улсын 9 гадаад сургалт, хөтөлбөрт хамрагдаад байна.

Үүндбогино хугацаат мэргэшүүлэх сургалт, туршлага судлах хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбар дахь залуу эмэгтэйчүүдийн ажлын байрны чиг хандлага, цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт, хөгжиж буй орнуудад зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон талын технологи сэдэвт сургалт, орчин үеийн технологи, аж ахуйн менежментын сургалт семинарт тус тус хамрагджээ.

Сургалт хөтөлбөрт хамрагдсан байдал:

Хэлтсээр

/2018.06.04-ны өдрийн байдлаар/

Газар, хэлтэс Сургалтын тоо Албан хаагч
1 ЭИХХЦХХ    
2 ХАБХААХХ 2 2
3 ЭМБСХХ 1 1
4 ХУД    
5 СБД    
6 БГД    
7 БЗД    
8 ХНХТХХ 1 2
9 СХД 1 2
10 ЧД    
11 ЦБЦАБХХ 2 2
12 БНД    
13 НД    
14 ТГ    
15 ДБХХ    
16 Лаборатори 1 1
17 БОГУУХХ 1 1
  Нийт 9 11
Улсаар

/2018.06.04-ны өдрийн байдлаар/

Явсан улс Удаа
1 ӨАБНУ 1
2 БНСУ 2
3 Итали 1
4 БНАСШУ 1
5 БНХАУ 2
6 БНЭУ 2
  Нийт 9

 Албан хаагч тус бүрээр харуулбал:

Нэр Хэлтэс, албан тушаал Сургалт, хөтөлбөрийн нэр, чиглэл Явсан улс Хугацаа
1 Э.Уранцэцэг ЦБЦАБХХ-ийн ЦБЦХУБ Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал сэдэвт мэргэшүүлэх сургалт ӨАБНУ 2018.01.15-2018.02.09
2 С.Болорцэцэг БОГУУХ-ийн БОГГЗЗХУБ Мэргэшүүлэх сургалт, туршлага судлах

 

БНСУ 2018.01.29-2018.03.02
3 Ш.Хонгорзул ХНХТХХ-ийн ХХУАБ Хөдөө аж ахуйн салбар дахь залуу эмэгтэйчүүдийн ажлын байрны чиг хандлага Итали улсын Ром хот 2018.02.19-2018.03.02
4 А.Урангуа ХНХТХХ-ийн ХХУБ      
5 Л.Энхчимэг Төв лаборатори химич Богино хугацааны мэргэшүүлэх сургалт БНСУ 2018.02.26-2018.04.27
6 Ш.Сандаг-Очир ЦБЦАБХХ-ийн ЦБЦХУАБ Цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт БНАСШУ-ын Коломбо хот 2018.03.05-2018.03.09
7 Г.Энхтөр СХД-дэх МХХ-ийн МХУБ Хөгжиж буй орнуудад зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон талын технологи сэдэвт сургалт БНХАУ 2018.03.30-2018.04.27
8 Я.Батмөнх СХД-дэх МХХ-ийн МХУБ Хөгжиж буй орнуудад зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон талын технологи сэдэвт сургалт БНХАУ 2018.03.30-2018.04.27
9 Э.Оюунсоёмбо ХАБХААХХ Орчин үеийн технологи, аж ахуйн менежмент БНЭУ 2018.04.27

2018.05.17

10 С.Лхагвадулам

 

ЭМБСХХ Англи хул, хүний нөөцийн сургалт БНЭУ 2018.05.14-2018.07.23
11 Ц.Булган ХАБХААХ БНХАУ-ын Сичуан мужид зохион байгуулагдах сургалт БНХАУ 2018.05.17-2018.06.08

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр

 ажилласан байдал:

Монгол Улсад суугаа БНСУ, Япон, Энэтхэг улсын ОХУ, ХБНГУ- БНХАУ, БНТУ, БНСВУ зэрэг элчин сайдын яамдад   гадаад харилцаа хамтын ажиллагааг  хөгжүүлэх, тодорхой чиглэлийн сургалтын хөтөлбөр, урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, туршлага судлах тухай албан бичиг явуулсан. Тус ажлын үр дүнд БНСВУ-ын Ханой хотын хяналтын байгууллагаас Вьетнам улсад айлчлах бүрэлдэхүүн хугацаагаа тодорхой ирүүлэхийг хүссэн албан бичгийг ирүүллээ.  Вьетнам улсад 10 албан хаагч 2018 оны 06 сарын 22-28-ны хооронд  сургалтанд хамрагдана.

Гурав. Сургалтын үйл ажиллагааны талаар

 Сургалтын каледарчилсан төлөвлөгөөнд аж ахуй нэгж байгууллагын нийт 736 сургалт, албан хаагчдыг чадавхижуулах 273 сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн байдлаар аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хандсан 376 сургалт хийгдэж,  4180 ААНБ, 9119 ажилтан албан хаагч, иргэд хамрагдсан. Албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой 119 дотоод сургалтзохион байгуулагдсан байна.

Албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой 119 дотоод сургалтзохион байгуулагдсан байна. Мөн удирдах дээд байгууллага Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 25 удаагийн сургалт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 4 удаа сургалт зохион байгуулж НМХГ-ын 440 албан хаагч хамрагдсан.Байгууллагын албан хаагчдын зохион байгуулсан сургалтуудыг сар бүр албан хаагч тус бүрээр нэгтгэн гаргаж удирдлагуудад танилцуулж байна.

                     
Д/д Хэлтсийн нэр Аж ахуй нэгж байгууллагад зориулсан сургалт Дотоод сургалт/у.б  
 

календарчилсан төлөвлөгөө /жилээр/

Хагас жилд хийгдэх сургалтын тоо Төлөвлөгөөт сургалт/ААНБ Төлөвлөгөөт бус сургалт/ААНБ Тасарсан сургалт Нийт  
1 Тамгын газар 27 16         21  
2 ЭМБСХХ 48 23 17\367\509 8\259\841 6 25\626\1350 11\219  
3 ХАБХААХХ 30 11 10\94\258 3\131 1 13\94\389 7\146  
4 ХНХТХХ 26 14 14\315\998 32\115\659   46\430\1657 5\83  
5 ДБХХ 21 9 9\36\96 7\36   16\72\96 2\27  
6 БОГУУХХ 19 10 9\60\151 16\119\265 1 25\179\416 11\135  
7 ЦБЦАБХХ 25 10 6\130\220 8\103\253 4 14\233\473 19\159  
8 ЭИХХЦХХ 15 6 6\113\41     6\113\41 4\68  
9 төв лаб 23 5 5\1\117     5\1\117 6\68  
10 БГД МХХ 125 38 32\217\544 2\82\11 6 34\299\555 14\228  
11 БЗД МХХ 104 37 27\159\326 13\87 10 40\246\326 6\97  
12 СХД МХХ 40 21 21\344\368 17\434\200   38\778\568 5\96  
13 СБД МХХ 28 16 12\179\188 31\354\568 4 43\533\756 17\249  
14 ЧД МХХ 29 17 15\10\888   2 15\10\888 7\102  
15 ХУД МХХ 79 22 18\301\699   4 18\301\699 2\52  
16 НД МХХ 72 25 25\196\483 1\66\75   26\98\558    
17 БНД МХХ 28 9 7\76\741 10\22\416 2 17\98\1157    
Нийт 736 273 233\2598\5739 148\1677\3506 40 381\4275\

9245

137\1729  
                                   

 

Сургалтанд хамрагдсан 348 аж ахуй нэгж байгууллага иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 69,9% нь сургалт үр дүнтэй цаашид сургалтанд хамрагдаж байх хүсэлтэй, 28,5% нь мэдлэг мэдээлэл олж авч чадсан, 1,5% нь сургалт үр дүнтэй болж чадаагүй гэсэн үнэлгээ үзүүлсэн байна.

Сургалтын төвийн хуваарь, бүртгэлийн ажлыг өдөр бүр зохион байгуулж бэлтгэл ажлыг ханган ажилласан бөгөөд 91 сургалт хийгдсэн.

Дөрөв.Мэдээллийн технологийн ололт, шинэ арга технологийг хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цахим хуудас болох Ub.inspection.gov.mn нь агуулга удирдлагын систем болох Joomla 3.4 хувилбар дээр хийгдсэн.

Тухайн цахим хуудсанд тогтмол update хийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2016 оны 1 дүгээр улиралд Joomla 3.6 шинэчлэгдсэн хувилбар гарч системийн update болон хамгаалалт хийгдсэн.

www.ub1234.mn цахим өгөгдлийн баазыг хариуцан ажиллаж байна.Тухайн баазад 9 дүүргийн нийт 280 гаруй ажилтан албан хаагчдын мэдээлэл өгөгдлийг тухай бүр тогтмол шинэчлэн, www.smartcity.mn санд нэвтрэх эрх олгосон байна.

Тав. Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах талаар:

Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах, олон нийт, хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах 22 санамж бичиг байгуулсан. Үүнээс төрийн байгууллага 10, төрийн бус 12 байгууллага, мэргэжлийн холбоод байна.Санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлуудын нэгдсэн төлөвлөгөө гарсан. Санамж бичгийн биелэлт жилийн эцэст дүгнэгдэнэ.

Зургаа. Дотоод үйл ажиллагааг зохион байгуулах:

Төрийн захиргаа, удирдлагын газрын ажилтнуудын цагийн балансыг хуваарийн дагуу эхний хагас жилд 11 удаа гарган ажилласан байна.

  • Хэлтсийн ажлыг 7 хоногоор төлөвлөж, тайлагнаж байна. Хагас жилийнхугацаанд нийт 18 долоо хоногийн төлөвлөгөө болон төлөвлөгөөний биелэлтийг гаргасан байна.
  • Монгол улсын Шадар сайдын ажлын алба, МХЕГ, НЗДТГ-т 14 хоногт хийсэн ажлын тайланг нэгтгэж, холбогдох хэлтэст тоон тайлан явуулж хэвшсэн.
  • Нийслэлийн биеийн тамир спортын хороонд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын спортын хамтлагын 2017 оны болон 2018 оны тайлан мэдээг хүргүүлэн ажиллалаа.
  • Улаанбаатарын “Мөнгөн өвөл” арга хэмжээ, бүх нийтийн их цэвэрлэгээ, Улаанбаатар марафон-2018 олон улсын гүйлтийн тэмцээний хүрээнд цом аялуулах ажлыг зохион байгуулж шатрын тэмцээний зохион байгуулалтанд оролцов. Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд хийгдсэн мод марих үйл ажиллагаа, Мэргэжлийн хяналтын ажилтны өдөрт зориулсан спорт арга хэмжээ зэрэг олон нийтийг хамарсан, албан хаагчдыг идэвхижүүлэх зорилготой арга хэмжээнүүдийг  тус тус зохион байгууллаа.

 

Дүгнэлт, үр дүн

Олон нийттэй харилцах хэлтэс нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааг гадаад харилцаа, сургалт, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийн тал дээр уялдуулан зохицуулж, мэргэжил аргазүйгээр хангаж ажиллаа. Тайлангийн хугацаанд удирдлагуудаас өгөгдсөн үүрэг даалгавар болон цаг үеийн холбогдолтой ажлууд, тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж биелүүлсэн.  

2018 оны хагас жилийн байдлаар 152сэдвийн830 мэдээ мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд хүргэсэн байна. Үүнээс телевизэд 552, FM радиогоор 46, өдөр тутмын сонин хэвлэлээр 85, мэдээллийн вэб сайтуудад 147  мэдээ мэдээлэл байршууллаа. Хэвлэлийн бага хуралыг 7 сэдвээр 6 удаа зохион байгууллаа.

Байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.ub.inspection.gov.mn –ийн мэдээллийн санд  5160мэдээлэл байршсан байна. Байгууллагын үйл ажиллагаа, хяналт шалгалтын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлах үйл ажиллагаа нээлттэй, үр дүнтэй хэрэгжсэн байна.            Үүнээс онцлох мэдээлэл, цаг үеийн чанартай мэдээлэл 576, сэрэмжлүүлэг 364, зөвлөмж мэдээ 3790, хурлын мэдээлэл, хурлын дэг, Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын мэдээлэл 4, хэвлэлийн бага хурлын мэдээлэл 5, Видео мэдээлэл 24 Түүнчлэн “Орон тооны бус зөвлөл”-ийн устгалын мэдээллийг тухай бүр байршуулан ажиллаж байна.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын пэйж хуудсыг идэвхижүүлж, админы үүрэгтэйгээр ажиллалаа.2018 онд тус пэйж хуудсыг 20000 дагагчтай болгох зорилт тавьсан.Эхний хагас жилийн байдлаар пэйж хуудас 19744 дагагчтай болж дагагчийн тоо  өмнөх оныхоос 7000-аар өссөн байна. Тус хуудаст 5160 мэдээ мэдээлэл байршсан.

Гадаадын 6 улсын 9 сургалт, семинар, олон улсын хуралд 11 албан хаагч оролцоод байна. Үүнд богино хугацаат мэргэшүүлэх сургалт, туршлага судлах хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбар дахь залуу эмэгтэйчүүдийн ажлын байрны чиг хандлага, цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт, хөгжиж буй орнуудад зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон талын технологи сэдэвт сургалт, орчин үеийн технологи, аж ахуйн менежментийн сургалт семинарт тус тус хамрагдаад байна.

Сургалтын каледарчилсан төлөвлөгөөнд аж ахуй нэгж байгууллагын нийт 736 сургалт, албан хаагчдыг чадавхижуулах 273 сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Хагас жилийн байдлаар аж ахуй нэгж байгууллага, иргэдэд хандсан 376 сургалт хийгдэж,  4180 ААНБ, 9119 ажилтан албан хаагч, иргэд хамрагдсан. Албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой 119 дотоод сургалтзохион байгуулагдсан байна.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод бусад удирдах дээд байгууллагуудаас 29 удаагийн сургалт зохион байгуулагдаж,  440 албан хаагч, улсын байцаагчид  хамрагдлаа.

Тав. Цаашид авах арга хэмжээний санал

Олон нийттэй харилцах хэлтэст хэвлэл мэдээллийн сурталчилгаа, сургалтын үйл ажиллагаанд видео бичлэг, нэвтрүүлэг хийх  мэргэжлийн эвлүүлэгч, график дизайнерийн орон тооны шаардлага зайлшгүй байна. Мөн тухайн шинэ орон тоог бий болгохтой холбоотой шаардлагатай камер, компьютер түүний дагалдах хэрэгслүүд шаардагдана.

Байгууллагын вэб хуудас, пэйж хуудаст улсын байцаагчдаас ирүүлж буй мэдээ мэдээллийн тоон хэмжээ ихэссэн боловч чанарын хувьд шаардлага хангахгүй нь олонхи байна.Үүнийг дагаад Нийслэлийн мэргэжлийн хяналт пэйж хуудасны дагагчийн тоо буурах,  онцлох мэдээ үнэгүйдэх зэрэг сөрөг үр дагавар гарч буй тул хамгийн чухал гэж үзсэн мэдээ мэдээллийг нийтлэдэг байхад анхаарах шаардлага байна. Өөрөөр хэлбэл нэг байцаагчийн өгөх ёстой мэдээллийн тоог бууруулах, чанарт анхаарах саналтай байна.