ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, МОНИТОРИНГИЙН ХЭЛТСИЙН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нэг. Ерөнхий мэдээлэл.

Дэвшүүлсэн зорилтын хүрээнд тайлант хугацааны үйл ажиллагааны болон хяналт шалгалтын тоон үзүүлэлтийн дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээлэл

Монгол улсын “Төсвийн тухай”, Төрийн хяналт шалгалтын тухай”,”Төрийн албаны тухай” хууль” болон  Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, МХЕГ-ын даргын 2017 оны 129 дүгээр тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг,хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам” зэрэг хууль  тогтоомжийг  үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэн ажиллалаа.

НМХГ-ын даргатай 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж  байна.

            а/ Монгол улсын эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,УИХ болон Засгийн газрын холбогдох хууль тогтоомж, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, албан даалгавар, НИТХ-ын тогтоол болон НМХГ-ын үйл ажиллагааны бичмэл тайланд шинжилгээ үнэлгээ хийх.

б/ Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсанаар төлөвлөгөөт хяналт шалгалтыг Багануур дүүрэг дэх МХХ, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангаж буй байдал, Баянгол, Баянзүрх дүүрэг дэх МХХ, ЭМБСХХ, Төв болон салбар лабораторийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхээр хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын /ахлах/ байцаагчдын үр дүнгийн гэрээнд тусгаж, хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөнөөс гадна хэлтсээс дараах ажлыг зохион байгуулахаар  төлөвлөжээ. Үүнд:

 Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өргөдөл, гомдлын дагуу улсын байцаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, дүн шинжилгээг хийх

 Чиглэлийн хяналтын хэлтсүүдэд Төрийн албан хэргийн болон Мэргэжлийн хяналт шалгалтын Ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт, зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангуулахаар тус тус төлөвлөж,үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллав.

Үйл ажиллагааны төлөвлөгөө, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2018 оны зорилт, холбогдох бодлогын болон эрх зүйн актын биелэлтийн хувь

Монгол улсын эдийн засаг, нийгмийг тухайн онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ болон Засгийн газрын холбогдох хууль тогтоомж, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ. Үүнд:

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд хэрэгжих шатанд “1 буюу 70%, Улсын Их Хурлын тогтоол бүрэн хэрэгжсэн 1 буюу 100%, хэрэгжих шатанд 1 буюу 70%,

Улсын Их хурлын байнгын хорооны тогтоол бүрэн хэрэгжсэн 2 буюу 100%, хэрэгжих шатанд 1 буюу70%, хэрэгжилт хангалтгүй 3 буюу 30%,

Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжих шатанд 1 буюу 70%,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бүрэн хэрэгжсэн 7 буюу 100%, хэрэгжилт хангалтгүй 1 буюу 30%,

Засгийн газрын тогтоол “бүрэн хэрэгжсэн 4 буюу 100%, хэрэгжих шатанд 6 буюу 70%,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл бүрэн хэрэгжсэн 4 буюу 100%, хэрэгжих шатанд 1 буюу 70%, хэрэгжилт хангалтгүй 2 буюу 30%, хэрэгжээгүй 2 буюу 0%,

Засгийн газрын албан даалгавар бүрэн хэрэгжсэн 7 буюу 100%”-ийн биелэлттэй тус тус хэрэгжиж байна.

            Засгийн газрын хуралдааны 2017-04-19, 2017-17, 2017-09-13, 2017-39 болон  2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2017-15 тэмдэглэлд дурдсан 3 ажил хэрэгжээгүй байгаа нь  худалдан авах ажиллагаа, мөнгө санхүүтэй холбоотой байна. Үүнээс  ”хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй” арга хэмжээ гараагүй бөгөөд  нийт 44 арга хэмжээний биелэлт 78%-тай байлаа.

Захиргааны байгууллагын хяналт, шинжилгээ үнэлгээний нийтлэг журам”-ын 6.3-т заагдсан аргачлалаар тооцоход цаг хугацааны хувьд “Хэрэгжих шатанд” гэж дүгнэж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд НМХГ-аас хэрэгжүүлэх 4   зорилтоос 16 арга хэмжээний гүйцэтгэлд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, Хэрэгжилт 62.5%-тай үнэлэгдэв.

Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс тус газрын хариуцан гүйцэтгэх 18 заалтын хагас жилийн байдлаар хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийхэд нийт 18 арга хэмжээний биелэлт 40%-ийн биелэлттэй 4 ажил, 70%-ийн биелэлттэй 11 ажил, 90%-ийн биелэлттэй 3 ажил, нийт 18 арга хэмжээний биелэлт дунджаар 70%-тай байлаа.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс тус газрын ажлын чиг үүрэгт хамааралтай 22 заалтын хэрэгжилтийн явцыг  хагас жилийн байдлаар гарган дүн шинжилгээ хийхэд 40%-ийн биелэлттэй 4 ажил, 70%-ийн биелэлттэй 11 ажил, 90%-ийн биелэлттэй 5 ажил, 100%-ийн биелэлттэй 2 ажилтайгаар нийт 22 арга хэмжээний биелэлт дунджаар 71,8%-тай байлаа. “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх,  мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 5.2-т заагдсан аргачлалаар тооцоход цаг хугацааны хувьд “хэрэгжих шатанд” гэж дүгнэж байна.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хамаарах асуудлын хүрээнд 5 заалттай арга хэмжээний хэрэгжилтийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд 70%-ийн биелэлттэй 3 ажил,  нэг ажил 100%-ийн биелэлттэй  тус тус үнэлэгдэж, үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Үйл ажиллагааны ил тод байдлын, Хүний нөөцийн ил тод байдал, Төсөв, санхүүгийн ил тод байдлын арга хэмжээний биелэлт хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн зүйл, заалтын хэрэгжилтийг “бүрэн хэрэгжсэн” гэж дүгнэж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй,  хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд

1.Төлөвлөгөөнд тусгагдсан гүйцэтгэлийн хяналт шалгалтын талаар:

            а.Баянгол дүүрэг дэх МХХ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/56 тоот  удирдамжийн дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажлын зохион байгуулалт болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд өмнө өгсөн зөвлөмжийн биелэлтэд гүйцэтгэлийн дотоод хяналт шалгалт хийлээ.

            Шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон байгууллагын стандарт, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй байгаад Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс 2017 оны хурлын тэмдэглэлээр 17 заалт бүхий үүрэг өгөгдөж, гүйцэтгэл 44% хэрэгжсэн байгаа нь удирдлага зохион байгуулалт хариуцлага, үйл ажиллагааг “Эрчимжүүлэх шаардлагатай” гэж үзлээ. Үүнд:

             Улсын /ахлах/ байцаагчид нь хяналт шалгалтын эрх зүйн баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон МХШЕШ стандартын дагуу үйлддэггүй, хэлтсийн болон тасгийн дарга нар тухай бүрд нь хяналт тавьж ажиллахгүй байгаагаас урьд нь төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил арилаагүй байна.

            Шалгалтын дүнгийн хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт бүрэн биелээгүй, улсын /ахлах/ байцаагчид мэргэжлийн үг, үсэг, утга найруулгын алдаатай, лабораторийн сорилтын дүнгээс зөрүүтэй хяналт шалгалтын баримт бичиг үйлдэж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хүргэж байгаа нь хяналтын байгууллагын нэр хүнд, үнэлэмжид сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэж Газрын дэд даргын зөвлөлийн хурлаар хяналт шалгалтын үр дүнг оруулж Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу хэлтсийн дарга Б.Нарангэрэл, тасгийн дарга Д.Баасандорж, С.Ариунцэцэг, улсын /ахлах/ байцаагч М.Баянжаргал, П.Батсайхан нарт сануулах арга хэмжээ тооцуулж Хөдөлмөрийн дотоод журмын дагуу нийт 5 улсын /ахлах/ байцаагчид анхааруулга өгч ажиллалаа.

б. Баянзүрх дүүрэг дэх МХХ.

            Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/159 тоот  удирдамжийн дагуу тус хэлтсийн дотоод ажлын зохион байгуулалт болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд өмнө өгсөн зөвлөмжийн биелэлтэд гүйцэтгэлийн дотоод хяналт шалгалт хийлээ. 2017 онд хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг үндэслэн  7 заалт бүхий 01 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд түүний хэрэгжилтэд  гүйцэтгэлийн шалгалт хийхэд нийт 7 заалтаас 50%-ийн биелэлттэй 1 ажил, 70%-ийн биелэлттэй 3 ажил, 100%-ийн биелэлттэй 3 ажилтайгаар  тус тус дүгнэгдлээ.

          Үүрэг даалгаврын гүйцэтгэлийг дунджаар авч үзэхэд 80%-тай хэрэгжсэн байгаа нь зөвлөмж өгсний дагуу хэлтсийн болон тасгийн дарга нар хангалттай хяналт тавьж, баг хамт олноороо хамтран ажиллаж, үр дүнд хүрсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан гэж үзэж байна.

Харин төлөвлөгөөт шалгалтаар өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаагүй  ЭАХХХУАБ Э.Ариунболд, ЭАХХХУБ П.Төгсмаа, П.Нарантуяа, ХЧСХУАБ Д.Чулуунчимэг, ХЧСХУБ Б.Цэрэндулам, МЭХУАБ Ц.Цэвээнжав, МЭХУБ Б.Алтанзул, БОХУБ Б.Сайнбаяр нарт байгууллагын Хөдөлмөрийн Дотоод журамд заасныг үндэслэн  “Анхааруулах хуудас” өгсөн байна.

 Хүрсэн үр дүн: Удирдлага зохион байгуулалт, улсын байцаагч нарын ажлын хариуцлага дээшилсэн.

в.Төв болон салбар лаборатори

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/396 тоот  удирдамжийн дагуу Төв лабораторид гүйцэтгэлийн дотоод хяналт шалгалт хийлээ.

 Төлөвлөгөөт шалгалтыг үндэслэн  2017 онд 12 заалт бүхий 01 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд  түүнд  гүйцэтгэлийн  хяналт шалгалт хийхэд нийт 12 заалтаас “Үр дүнтэй” 100% биелэлттэй 3 ажил, ”Тодорхой үр дүнд хүрсэн”  70-80% биелэлттэй 5 ажил, ”Эрчимжүүлэх шаардлагатай” 30-50% биелэлттэй 4 ажилтайгаар  тус тус дүгнэгдлээ.

Зөвлөмжийн гүйцэтгэлийг дунджаар авч үзэхэд 68.3% буюу “хэрэгжих шатанд” тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч  үр дүн нь гарч, харин  төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудал шийдэгдээгүй байна.

          Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуйн нян судлалын лаборатори нь өрөө тасалгаа хүрэлцээгүй, мэргэжлийн ажилтангүй /автоклавчин/, халдвар хамгаалал, био аюулгүйн ажиллагаа,  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бүрэн хангагдаагүй зөрчлүүд гарсан байна.

 Хүрсэн үр дүн:Удирдлага зохион байгуулалт, улсын байцаагч нарын ажлын хариуцлага дээшилсэн.

  1. Удирдлагын шийдвэрээр гүйцэтгэсэн ажлууд:

 2.1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдэж байгаа Албан бичиг, Зөвлөмж, Албан даалгавар, Мэдэгдэл зэрэг баримт бичиг нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”,“Архивын ерөнхий газрын даргын 2007 оны 68 тоот тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” заавар”,“Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт ”MNS5140-2:2011, МХЕГ-ын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар баталсан ”Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын нэгдүгээр хавсралт, НМХГ-ын даргын 2015 оны А/13 тоот тушаалаар баталсан “Баримт бичгийн эргэлт, түүнд тавих журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журам”-ын хэрэгжилтийг шалгав.

 “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 11-д улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн төрлийг заасан байх ба хяналт шалгалтаар улсын байцаагч нараас 9 төрлийн баримт бичиг үйлдэгдсэн байна.

Үүнээс улсын /ахлах/ байцаагч нарын үйлдсэн зөвлөмж, мэдэгдэл, албан даалгавар нийт баримт бичгийн 274 буюу 54.3 хувийг эзэлж байна.

Хяналт шалгалтын дүнг Газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд зөвлөлийн хурлаас дэвшүүлсэн саналууд дэмжигдэж, Мэргэжлийн хяналтын  Ерөнхий газарт танилцуулга хүргүүлэв.

               Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг эрсдэлээс хамгаалж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтын хүртээмж, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжид нийцүүлэх  үүднээс МХЕГ-ын даргын 2012 оны 207 дугаар тушаалаар баталсан ”Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д дараах саналууд тусгагдсан байна.

Стандартын 11.10 дахь заалтын “улсын ерөнхий байцаагчийн” гэсний дараа “салбарын болон бүсийн улсын ахлах байцаагч” гэж  нэмэлт оруулж, НМХГ-ын дарга өөрийн нэрээр “Албан даалгавар” гаргах эрхтэй болох

МХЕГ-ын даргын 2016 оны А/138 дугаар тушаалаар баталсан” Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 3.1-д “Мэргэжлийн хяналтын байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, олон нийтэд зарлагдсан объектуудад зөвлөн туслан үйлчилгээ үзүүлнэ”, 3.5-д “Улсын байцаагч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн объект бүрд зөвлөмжийг бичгээр гаргаж, … “ гэж тус тус зааж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд улсын байцаагчаас үйлдэх эрх зүйн баримт бичиг гэж тодорхойлжээ.

               Улсын /ахлах/ байцаагчдаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээс бусад үед нийтийг хамарсан байдлаар стандартын О норматив-т “Хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргаж болохоор” О нормативын 2 дахь заалт болгон нэмэлт өөрчлөлт оруулж, Аймаг, Нийслэлийн газрын даргын эрх хэмжээг өргөтгөх

               “Тодорхой асуудлаар үзэл бодол, байр сууриа нийтэд танилцуулах зорилгоор гаргасан баримт бичиг” бөгөөд Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт”-ын 11.13 /Амьтан,ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бодис, бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтад хамруулсан тухай/, 11.14 /Бараа бүтээгдэхүүнийг түр саатуулах, буцаах мэдэгдэл/, 11.22 /импортын мэдэгдэл/, 11.23 /дамжин өнгөрөх мэдэгдэл/ гэсэн хэлбэрээр хэрэглэхээр заажээ.

“Мэдэгдэл”-ийн баримт бичгийг Зөрчлийн тухай хууль тогтоомжтой уялдуулан хэрэглэхээр Мэргэжлийн хяналт шалгалтын шаардлага, стандартад нэмэлт өөрчлөлт оруулах.

Хүрсэн үр дүн:Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийг хангахад нөлөөлсөн

               2.2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/88 тоот  удирдамжийн дагуу Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дотоод ажлын зохион байгуулалт болон хяналт шалгалтын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус дотоод хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар улсын /ахлах/ байцаагчдын 2018 оны эхний 3 сарын байдлаар зөвлөмж 1, албан шаардлага 4, акт 4, хяналтын хуудас 186, мэдэгдэл 184, дүгнэлт 140 үйлдсэн байна. Үүнээс улсын /ахлах/ байцаагчаас  үйлдсэн 91 дүгнэлтэд хяналт шинжилгээ хийлээ.Хяналт шалгалтаар МХШЕШС-ын Ё нормативын зөрчлүүд: Хянасан, боловсруулсан тэмдэгт боловсруулсан нэр болон хянасан гарын үсэг бичигдээгүй, хянуулаагүй 75 зөрчил: Үг, үсэг, утга найруулгын хувьд алдаатай 35, Албан тушаалаа буруу бичиж, нэршлээ товчилсон 40, МХШЕШС-ын Д норматив /улсын байцаагчийн акт/-ыг зөрчсөн 1, МХШЕШС-ын Е норматив /улсын байцаагчийн албан шаардлага/-ыг зөрчсөн 4, МХШЕШС-ын О норматив /улсын байцаагчийн зөвлөмж/-ыг зөрчсөн 1, МХЕГ-ын даргын 2017 оны А/95 дугаар тушаалын заалтыг  зөрчсөн-1: Мэдэгдэл зөрчсөн-11, Хяналтын хуудас зөрчсөн-17 байлаа.Шалгалтын дүнг газрын дэд даргын зөвлөлийн хурлаар оруулж Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу улсын /ахлах/ байцаагч Ж.Гэрэлмээ, Б.Билэгсайхан нарт сануулах арга хэмжээ тооцуулж Хөдөлмөрийн дотоод журмын дагуу нийт 6 улсын /ахлах/ байцаагчид анхааруулга өгч ажиллалаа.

 

            Хүрсэн үр дүн: Хяналт шалгалтын мөрөөр ажил зохиож, улсын байцаагчаас үйлдэх эрх зүйн бичиг баримтыг стандартын дагуу хэрэгжүүлэхэд нөлөөлсөн

2.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийж, ажлын хэсгээс хэрэгжүүлбэл зохих 10 заалт бүхий зөвлөмж ирүүлсний дагуу төлөвлөгөө гаргаж ажиллав.

 Зөвлөмжийн гүйцэтгэлийг хагас жилийн байдлаар дүгнэж НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст албан бичгээр хүргүүллээ.

Хүрсэн үр дүн:Үйл ажиллагааны чанарт нөлөөлсөн

ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

  1. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Газрын дарга, хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ болон нууцын баталгааны батламж, Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх гэрээг байгуулан ажиллаж байна.

 Хөрөнгө орлогын мэдүүлгийн хуулийн хугацаанд гаргаж өгсөн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэх хуваарь болон сургалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна

  1. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар:

Энэ оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс  дотоод ажил хариуцсан ажилтан нэг орон тоогоор ажиллаж байна.

  1. Байгууллагын ил тод байдлын талаар:

            Мэргэжлийн хяналтын байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд байгууллагын ил тод байдлыг ханган ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Үүнд: Үйл ажиллагааны ил тод байдлын 9 арга хэмжээний 0%-1 арга хэмжээ, 50%-2 арга хэмжээ, 70%-2 арга хэмжээ, 90%-1 арга хэмжээ, 100%-3 арга хэмжээ, Хүний нөөцийн ил тод байдал 5 арга хэмжээний 2 арга хэмжээ 70%, 3 арга хэмжээ 100%, Төсөв, санхүүгийн ил тод байдлын 5 арга хэмжээний  0%-1 арга хэмжээ, 25%-1 арга хэмжээ, 3- арга хэмжээ 100%-ийн биелэлттэй тус тус хэрэгжсэн байна. Хэрэгжүүлэх боломжгүй арга хэмжээ байхгүй. Тус газрын чиг үүргийн хувьд тусгай зөвшөөрөл олгодоггүй 1 арга хэмжээ, төсвийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой нэг арга хэмжээг “үнэлэх боломжгүй” байлаа.       

   Байгууллагын ил тод байдлыг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт гаргах боломжтой 19 арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж биелэлтийг дунджаар 73%-тай хэрэгжсэн байна гэж үнэллээ.

Хэлтсийн үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, ил тод байлгах үүднээс хэлтсийн танилцуулгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын веб сайтад байршуулан ажиллаж байна.

  1. Албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлт шийдвэрлэлтийн талаар:

Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст 2018 оны  эхний хагас жилийн байдлаар  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 45 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн албан бичиг, өргөдөл гомдол байхгүй 100%  хугацаандаа шийдвэрлэгдсэн байна.

Энэ хугацаанд МХЕГ, тус газрын хууль эрх зүйн хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороонд  6 өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. 

ГУРАВ. СТРАТЕГИ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН  ТАЛААР:

а.Хэлтсийн чиг үүргийг  хэрэгжүүлэх боловсронгуй болгох үүднээс Дотоод хяналт шалгалт,мониторингийн хэлтсийн улсын ахлах байцаагч нараас баримтлах эрх зүйн бичиг баримтын жагсаалт гаргаж хэлтсийн даргаар батлуулан мөрдөж байна.

б.Хэлтсийн улсын ахлах байцаагч нараас иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, удирдах албан тушаалтанд танилцуулах ”Илтгэх хуудас” бичих аргачлалыг гарган хэрэгжүүллээ.

в.МХЕГ-ын даргын  2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс Чиглэлийн хэлтэс, Дүүрэг дэх МХХ-үүд, Төв лабораторийн үйл ажиллагааг үнэлэх үзүүлэлтийг гаргаж, Газрын даргын А/02 тоот тушаалаар баталгаажуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

г.2016 оны үйл ажиллагаанд шалган, зааварласан ажлын хэсгээс “Мэргэжлийн хяналтын газар” өгсөн зөвлөмжийн дагуу хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж Газрын даргаар батлуулан чиглэл, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд хүргүүлэн ажиллалаа.

ДӨРӨВ. СУРГАЛТЫН ТАЛААР:

Зохион байгуулсан сургалт

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны удирдах ажилтны зөвлөгөөнөөс “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриалга гарсны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт мониторингийн хэлтсээс Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 21 улсын байцаагчдад “Хяналт шинжилгээ үнэлгээний тухай”, “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандарт” зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлийн 56 улсын байцаагчдад 5 дугаар сарын 25-ны өдөр Дотоод хяналт шалгалтын эрх зүйн орчин, ажлын чиглэл, хамтын ажиллагаа  “Хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр мэдээлэл сургалт зохион байгуулсан. Нийт 2 удаагийн сургалтад 90 улсын /ахлах/ байцаагч хамрагдсан.

Улсын ахлах байцаагч болон дотоод ажил хариуцсан мэргэжилтний  хамрагдсан сургалт

а/.Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн бодлого, тогтвортой хяналт” сэдэвт сургалт

 б/.Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан Нийтийн албан тушаалтнууд сэдэвт сургалт

в/.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бодлого төлөвлөлтийн хэлтсээс Агентлагийн чиг үүрэг болон үзүүлэлт тодорхойлох сэдэвт сургалтад 7 /давхардсан тоогоор/ улсын ахлах байцаагч, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн хамрагдаж, тус тус оролцов.

Хүрсэн үр дүн: Улсын /ахлах/ байцаагч, дотоод ажил хариуцсан мэргэжилтний хууль эрх зүйн мэдлэг  сайжирсан.

ТАВ.  ДҮГНЭЛТ, ҮР ДҮН:

Нийгмийн хөгжлийн бодлогын баримт бичиг, Улсын Их хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий Сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн  зөвлөмж, шийдвэрээр Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон заалтууд, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамж зэрэг захирамжлалын  баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж,  дээд шатны байгууллагад хүргүүлсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд өгсөн хэрэглэгчийн  үнэлгээ болон 2016 оны үйл ажиллагаанд шалган зааварласан ажлын хэсгээс Мэргэжлийн хяналтын газарт өгсөн зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар батлуулж холбогдох чиглэл, дүүрэг дэх МХХ-д хүргүүлэн ажиллаж байна.

Гүйцэтгэлийн болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль,  Мэргэжлийн хяналт шалгалтын Ерөнхий шаардлага, стандарт, дүрэм,журмын  хэрэгжилтийг шалгаж, дүнгийн талаар Газрын дарга болон бусад албан тушаалтанд танилцуулж, улсын /ахлах/ байцаагч нарт тухай бүр нь мэдээллийг хүргүүлсэн ба зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмж хүргүүлэх хэлбэрээр ажлаа зохион байгуулжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 24 ажил үйлчилгээнээс эхний хагас жилийн байдлаар 14 ажил үйлчилгээг хийж, төлөвлөгөөний  гүйцэтгэл 85.0%-тай байна.

ЗУРГАА.ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ:

Дотоод хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж байгаа улсын /ахлах/ байцаагчдыг гадаад, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах, туршлага солилцох, гадаад орнуудад давтан сургахад анхаарах.

 

ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС