ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ДОЛДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн долдугаар хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар 5 асуудал хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал:

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай 

Хоёрдугаар асуудал:

Хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Гуравдугаар асуудал:

Худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай

Дөрөвдүгээр асуудал:

Ус, рашаан, ундаа, жүүсны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай

Тавдугаар асуудал:

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

                                 Хуралдаан 2018 оны 06 дугаар сарын 28 -ны өдрийн 09:00 цагт эхлэв.

Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын тухай Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч А.Мөнхзаяа танилцууллаа.

                                                       Аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл

 

Хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар танилцууллаа.

Худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг танилцууллаа.

Ус, рашаан, ундаа, жүүсны үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын тухай Эрүүл ахуй, халдвар хамгаалын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэг танилцууллаа.

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай  Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан танилцууллаа.