БНСУ-ЫН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛСАН ТУХАЙ ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурын танхимд ДЭМБ-ын Номхон далайн бүсийн зөвлөх, профессор Биёнг Кю Лихүрэлцэн ирж,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтэс, Эрүүл мэнд ,боловсрол ,соёлын хяналтын хэлтсийн  улсын байцаагчидтай уулзалт, ярилцлага хийлээ.

Тус уулзалтын зорилго нь БНСУ-ын зарим хотод агаарын бохирдлыг бууруулсан тухай туршлагаас хуваалцах, агаарын бохирдлыг бууруулахад хяналтын байгууллагаас явуулах үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрхэн хийх талаар ДЭМБ-ын зөвлөхөөс зөвлөмж мэдээлэл авч, санал солилцоход чиглэлээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөн хийж буй үйл ажиллагаатай танилцаж, иргэн бүрийн зөв үйлдэл агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.