НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

         Ерөнхий мэдээлэл

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь 2018 онд МХЕГ-аас дэвшүүлсэн хэрэглэгч, бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлэх, зөвлөн туслах замаар хэрэглэгчийн хяналт, бизнес эрхлэгчдийн дотоодын хяналтыг төлөвшүүлэх, үйл ажиллагааны нээлттэй байдлыг ханган цахим үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын мэдлэг ур чадвар, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, өөрийгөө өөрчлөх хандлагыг төлөвшүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, үр дүнгээ тооцон ажиллалаа.

          2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын гүйцэтгэлээс үзэхэд Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол дахь Мэргэжлийн хяналтын байгууллагатай холбоотой заалтууд 78%, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 66.3%, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 71.8 %,   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 70%, Ерөнхийлөгчиййн зарлиг 70%, УИХ-ын тогтоол 60%, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж 91.3%, Засгийн газрын тогтоол  82%,  Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдааны шийдвэр 77.5% -ийн биелэлттэй байна.

       Удирдлага, зохион байгуулалтын талаар:

        Тамгын газар, 8 хэлтэс, Төв лаборатори, 8 дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэс, Багахангай дүүрэгт Мэргэжлийн хяналтын тасагтайгаар нийт 515 хүний бүрэлдэхүүнтэйгээр 56135 хүн/өдөр ажиллахаас нийт 51106 хүн/өдөр ажиллаж, 55/1004 хүн/өдөр ээлжийн амралттай, 105/2052 хүн/өдөр чөлөөтэй, 135/1973 хүн/өдөр өвчтэй байсан байна.

       Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд агаар, орчны бохирдлыг хянах чиг үүрэг бүхий “Агаарын чанарын хэлтэс”-ийг байгуулан ажиллуулсан нь агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг мөрдүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ болсон.

             Тайлант хугацаанд НМХГ-ын хэмжээнд 6901 албан бичиг ирснээс хариутай 3974 албан бичгийн 3675(94.7%)-ыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 246 албан бичиг шийдвэрлэх шатандаа, нийт 2577 өргөдөл, гомдол ирснээс 2405(96%)-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 156 өргөдөл гомдол хугацаа болоогүй байна.

          Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай үйлчлэх зорилгоор Шуурхай албыг 24 цагаар ажиллуулж, 777 өргөдөл, гомдлыг хүлээн авч,  осол, хордлого, малын гоц халдварт өвчний дуудлагын дагуу  холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан.

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны төсвийг эхний хагас жилд сар, улирлаар хуваарилан гүйцэтгэлд нь хяналт тавин зориулалтын дагуу зарцуулсан.

Тайлант хугацаанд нийт 2,632,528,900 төгрөгний санхүүжилтээс цалинд 1,934,076,037.24 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 237,590,813.38 төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 122,130,743.84 төгрөг, хангамж бараа материалын зардалд 74,364,968.07 төгрөг, норматив зардалд 30,742,307.73 төгрөг, эд хогшил урсгал засварын зардалд 13,000,000 төгрөг, томилолт, зочны зардалд 2,445,500 төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжинд  29,608,706 төгрөг, бараа үйлчилгээний бусад зардалд 8,259,373 төгрөг тус тус зарцуулсан.

          Нийслэлийн төсөвт  889,640,710.0 төгрөг төвлөрүүлж,  төлөвлөгөөний биелэлт 212%-тай, улсын төсөвт 172,270,700.0 төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 156.6 %-иар   биелүүллээ.

     Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар:

Тайлант хугацаанд төсвийн шууд захирагчийн төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах  2018 оны үр дүнгийн гэрээг боловсруулж, 416 албан хаагчтай үр дүнгийн гэрээ, 100 төрийн үйлчилгээний  ажилтантай хөдөлмөрийн гэрээ,  Нууцын баталгааны батламж,  Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх гэрээ, Хариуцлагын гэрээ, Ёс зүйн мэдэгдлийг тус тус байгуулсан.

          Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд барилгын техник, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, эмчилгээний чанар, мал эмнэлэг,  байгаль орчин, хүнсний чанар, стандарт, эм био бэлдмэлийн хяналтын чиглэлээр улсын байцаагчийн сул орон тооны захиалга, сонгон шалгаруулалтад тэнцсэн, нөөцөд бүртгэлтэй 10 албан хаагчийг нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн.

          Төрийн албан хаагчийн ёс зүй манлайллыг дээшлүүлэх,сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах  ажлын хүрээнд удидах ажилтан, албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг сар, улирал хагас жилээр тооцон үнэлж дүгнэж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 43  албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, 66 албан хаагчид анхааруулах хуудас өглөө.

Албан хаагчдын ажлын цаг ашиглалтад 7 хоног бүр хяналт тавьж ажлын цаг хоцорсон, 199 албан хаагчид анхааруулах хуудас өгч хариуцлага тооцон ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч ажиллалаа.

Байгууллагын “Ёс зүйн хороо”-нд нийт 12 өргөдөл, гомдол ирснийг хянан шийдвэрлэж 4 дүгнэлт гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан 3 албан хаагчид сахилгын сануулах шийтгэл, 3 албан хаагчид анхааруулах хуудас ногдуулсан.

      Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр:

Тайлант хугацаанд 9 хууль, 2 дүрэм журам, 1 стандартад санал өгч, 1 журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Өргөдөл, гомдол, хяналт шалгалтаар нийт 2023 зөрчил илрүүлж, 230 зөрчлийн хэрэг нээж, харьяаллын дагуу 49 хэргийг шилжүүлж, 206 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, 1401 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 137 гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулж байна. 

Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд зөрчлийн тухай хуулиар 30 мэдээ, мэдээлэл, шторк  бэлтгэн байгууллагын цахим хуудас /web, facebook page/-нд байршуулж, иргэд, албан хаагчдад эрх зүйн мэдлэг, мэдээлэл өглөө.

        Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар:

          УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, МХЕГ, Нийслэлийн ЗДТГ-т хүргүүлснээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэст төлөвлөгөөт, ЭМБСХХ, Баянгол, Баянзүрх дүүрэг дэх МХХ, Төв болон салбар лабораторийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналт шалгалт, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ЭИХХЦХХ-т төлөвлөгөөт бус, Баянгол дүүрэг дэх МХХ-т гүйцэтгэлийн шалгалтыг тус тус хийсэн.

      Улсын байцаагчдын үйлдсэн баримт бичиг болон хэлтсүүдийн дотоод үйл ажиллагаанд дүн шинжилгээ, үнэлгээ хийж гарсан алдааг засуулан, дүгнэлт, зөвлөмж гаргаж, ажлыг сар, улирал, хагас жилээр дүгнэн хариуцлага тооцон ажилласан нь ажлын гүйцэтгэл, үр дүн, сахилга, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ болсон.

       Хяналт шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагааны талаар:

          2018 онд нийт 4732 төлөвлөгөөт шалгалт, 2906 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөснөөс 3080(65.1%) төлөвлөгөөт шалгалт, 914(31.5%) зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

          Шилэн хяналтын цахим системд бүртгэснээр бусад хяналт шалгалтын гүйцэтгэлийг үзэхэд НМХГ-ын хэмжээнд 479 объектод тандалт судалгаа, 174 объектод хяналт шинжилгээ, 3088 объектод урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт, 256 объектод баталгаажуулах үйл ажиллагаа, 1386 объектод салбарын сургалтыг зохион байгуулсан байна.

          Тайлант хугацаанд иргэд, ААНБ-аас ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу нийт 810 төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.      

          Улсын байцаагчдын үйлдсэн торгуулийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7%-иар, акт 10%-иар, зөвлөн туслах үйлчилгээ хийж өгсөн зөвлөмж 68.1%-иар, улсын орлого болгосон эд зүйлсийн дүн 3.4 дахин, хурааж устгасан эд зүйлсийн дүн 1.8 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

       Экспорт, импортын байнгын хяналт шалгалтад давхардсан тоогоор 5692  аж ахуйн нэгж, байгууллага, 38 иргэний 254327,69 тн, 2626955 ширхэг мал амьтан, ургамал, бодис, бараа, бүтээгдэхүүн хамруулж,  чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 13 нэр төрлийн, 7.6 тн, 5320 ширхэг, 114 сая төгрөгийн дарс, 34.8 тн, 104.4 сая төгрөгийн алим, 2 нэрийн 752 хайрцаг, 376000 ширхэг, 151156000 төгрөгийн тамхинд улсын ахлах байцаагчийн дүгнэлт тус тус үйлдэж, гаалийн 901 горимоор устгаж, 16 нэрийн 136.571.642 төгрөгийн эмийг хураан нийслэлийн “Орон тооны бус зөвлөл”-д шилжүүлж, 15 нэрийн 369.556.400 төгрөгийн чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгаж, 42 аж ахуйн нэгж, иргэнд нийт 62,850,0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, болзошгүй эрсдэлээс сэргийллээ.

          Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 4275 аж ахуйн нэгж, байгууллага, 9245 иргэнд 381 сургалтыг зохион байгууллаа.

          Нийт 29 хяналтын чиглэлээр 331 зөвлөмж, 144 мэдэгдэл боловсруулан  24205 аж ахуйн ахуйн нэгж байгууллагад хүргүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.              

          Шилэн хяналтын цахим системд тоон гарын үсгийг нэвтрүүлсэн нь улсын байцаагчдын ажлыг хөнгөвчилж, цаг, цаас хэмнэсэн дэвшилттэй арга хэмжээ болсон.    

          Зөрчил гаргасан 74 байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчлөө арилгасан 12 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээсэн нь өмнөх оноос үйл ажиллагааг түр зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 4.1 дахин, үйл ажиллагааг сэргээсэн аж ахуй нэгжийн тоо 6.2 дахин тус тус буурсан байна.

     Төв лабораторийн үйл ажиллагааны талаар:

Тайлант хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт болон аж ахуйн нэгж байгууллагуудын  хүсэлт,  хордлого, гомдлын нийт 16289 сорьцонд 43947 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 1565 сорьц буюу 9.6 % нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна.

Нийт 315145900 төгрөгний өртөгтэй шинжилгээг хийж гүйцэтгэснээс төсөвт 172,270,700 төгрөгийг төвлөрүүлж,  136,875,200 төгрөгийн төлбөргүй шинжилгээг хийсэн. 

     Үйл ажиллагааны ил тод байдлын талаар:

          НМХГ- аас 7 хяналтын чиглэлээр 6 удаа хэвлэлийн бага хурал, 4 удаа захиалгат телевизийн нэвтрүүлэг, 34 удаа телевизийн зочны ярилцлага, хэлэлцүүлэгт  оролцож, телевизэд 552, FM радиогоор 46, өдөр тутмын сонин хэвлэлээр 85, мэдээллийн вэб сайтуудад 147 нийт 830  мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд  өгч, байгууллагын цахим хуудсанд хяналт шалгалттай холбоотой 3760 зөвлөмж, 364 сэрэмжлүүлэг 149 сургалтын мэдээ, 576 цаг үеийн онцлох мэдээ зэрэг нийт 5160 мэдээллийг нийтэлсэн.

.         Хяналтын ажлын үр дүн, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон нийтэд хүргэсэн мэдээ мэдээллийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 дахин нэмэгдсэнээс үзэхэд мэдээллийн ил тод байдлыг хангаж, иргэдийг осол, аваар хордлого, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж  ажилласан байна.

НМХГ-аас 2018 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил, үйлчилгээнүүдээ үндсэнд нь хэрэгжүүлсэн байна.

 

                                                              НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР