2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГАРСАН ОСЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Өнөөдөр НМХГ-аас 2018 оны эхний  хагас жилд гарсан барилгын болоод үйлдвэрлэлийн осол, өргөх техникүүдэд гарсан ослын шалтгаан нөхцөл, авсан арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тус онд барилгын 8 осол бүртгэгдсэн бөгөөд 8 хүн осолд өртөж, 5 нь амь насаа алдсан байна. Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн 15 хувь удирдлагын тогтолцооноос, 30 хувь нь ажлын байрны орчин нөхцөлөөс, 20 хувь нь техник, технологийн эвдрэл гэмтлээс, 35 хувь нь хүний хүчин зүйлээс хамаарчээ.Унах, бүдрэх, хальтрах /барилга, тайз, шат, тээврийнхэрэгслээсунах, нүх, худаг, шуудуу, ухсаннүхрүүунахг.м/тохиолдол 35 хувь, унаж байгаа эд зүйлд цохигдох /хөрс, хадчулуу, цаснынуралт, гулгалт болон барилга, байшин, өргүүр, хураасанбараа, бүтээгдэхүүннурж, унаснаасдарагдахг.м/  буюу 30 хувь,  цахилгаан гүйдэлд цохиулах 7,5 хувь, өргөх зөөх механизмын ажиллагаанаас хамаарсан 12,5 хувь, түлэгдэлт 5 хувийг эзэлж байна.

 Мөн өргөх механизмын угсралтын болон ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс 10 хүн гэмтсэн нийт 4 осол гарчээ.Гарсан ослууд нь өргөх механизм ашиглагч, эзэмшигч болон засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд нь түүний техникийн паспортанд хийгдэх ашиглалт, засварын талаарх хөтлөлтийг хийж хэвшээгүй ньнийт зөрчлийн 95 буюу 8.7%,Ашиглалтанд орсон лифт, эскалаторын эзэмшигч, ашиглагч нь тэдгээрийн ашиглалт хариуцагч инженер техникийн ажилтныг томилдоггүй нь нийт зөрчлийн 107 буюу 9.7%,  Лифт ашиглагч, эзэмшигч нь сэлбэг хэрэгслийн нөөцгүй нь нийт зөрчлийн 88 буюу 8.0%, Машины өрөөнд лифтний ашиглалтанд хамааралгүй тоног төхөөрөмж байрлуулах, эд бараа хураах зөрчил нь нийт зөрчлийн 45 буюу 3.5%-ийг эзлэж байна. Дулааны улирал ирж буйтай холбоотой  барилга, дэд бүтцийн угсралтын ажил эхлэж байгаа тул уг ажил үйлчилгээний техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, чанарыг сайжруулах, холбогдох норм ба дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах арга хэмжээг авах шаардлагатай байна.